Дорнод аймагт гал түймрийн улмаас нэг хүн нас баржээ

Дорнод аймагт гал түймрийн улмаас нэг хүн нас баржээ

26 March 2015

published by http://olloo.mn


Mongolia — Хаврын улирал ирж, нийт нутгаар хуурайшилт ихссэнтэй холбоотойгоор хээрийн түймэр гарах нь ихэслээ. Дорнод, Сүхбаатар аймгийн нутгуудаар хээрийн түймэр гарсан тухай Онцгой байдлын газраас өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Дорнод аймгийн Матад суманд түймрийн улмаас нэг хүн нас барж, хоёр хүн хүнд гэмтэж гурван айлын гэр шатсан байна. Эх сурвалжийн хэлж буйгаар нас барсан хүн нь тус суманд гарсан түймрийг унтраахаар ирсэн Дорнод аймгийн иргэн аж.


Print Friendly, PDF & Email
WP-Backgrounds Lite by InoPlugs Web Design and Juwelier Schönmann 1010 Wien