Түймэрт Сүхбаатар аймгийн 3 хүн нас баржээ
Түймэрт Сүхбаатар аймгийн 3 хүн нас баржээ
23 April 2016
published by www.dornod.net
Өнгөрсөн хоногт Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн Жаргалантын-Энгэр гэдэг газар гарсан хээрийн түймэр тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархан шатсан.
Уг хээрийн түймрийн үеэр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн Тэмээн толгой гэдэг газар мотоциклтой зорчиж явсан 4 иргэн хайрагдан түлэгдсэн байна. Иргэн М /25 настай, эрэгтэй/ хайрагдан түлэгдсэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 10-15 настай 2 хүүхэд, 1 том хүн нийт 3 хүн түймэрт өртөж нас барсан бөгөөд одоогоор нэр, нас нь тодорхойгүй байгаа аж.
Yesterday, steppe fire burned in the territory of Jargalant-Enger, Khulunbuir soum extended to Bulgan soum of Dornod province and Sukhbaatar soum of Sukhbaatar province.
In this fire, four people who were traveling with motorcycle are burned. Children, 10-15 years old and an adult person were died.
A man, 25 years old was badly burned and was transported to Province hospital.